Ламхайн хэрэгт холбогдох 4 хүүхдийг яллагдагчаар татах шүүх хурал өнөөдөр болно

Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг ЦЕГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн билээ. Улмаар ламхай хүүхдүүдийн хоёр нь хүчин хийсэн нь тогтоогдсон юм.

Ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.

Тэгвэл ламхайн хэрэгт холбогдох дөрвөн хүүхдийг яллагдагчаар татах таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал өнөөдөр болох юм.

Тодруулбал, 14.00 цагаас Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд болох билээ. Шүүх хурлын явцын мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ