Нүх ухаж байгаад шороонд даруулсан иргэдийг гаргажээ
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны Задгайд бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан хоёр хүн шороонд даруулжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар наймдугаар сарын 7-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 31настай эрэгтэй Э, 24 настай эрэгтэй Б нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүхэнд шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ