Оны эхний долоон сард гадаад худалдааны бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрч, ашигтай гарчээ

2023 оны эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрлээ. 

Үүнийг 2022 оны мөн үетэй харьцуулбал 2.5 тэрбум ам.доллар буюу 22.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын дүн импортын дүнгээс 3.7 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан тухай Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

зураг

 

Энэ оны эхний долоон сарын хугацаанд манай улс 8.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэсээ 34.5 хувиар нэмэгдсэн дүн юм.

Монгол Улс дэлхийн 67 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.8 хувь, Швейцарт 3.7 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 96.9 хувийг эдгээр орон эзэлж байна.

Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал

  • 57 хувь нь чулуун нүүрс
  • 17.8 хувь нь зэсийн хүдэр, баяжмал
  • 4.6 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт зэрэг байна.

зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ