Төв банк өнгөрсөн сард 1,176 килограмм үнэт металл худалдан авчээ

Төв банк 2023 оны долдугаар сард 1,176 килограмм үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тонн үнэт металл худалдан авсан байна.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 536.6 килограмм үнэт металл тус тус худалдан авчээ.

Үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 215,352.28 төгрөг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ