Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас гарч буй үер усны гамшиг осолтой холбогдуулан Улсын Онцгой Комисс(УОК)-оос гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

– Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх

– Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

– Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх

-Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх

-Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах

-Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх

-Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байх

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ