Дубай хотод монгол хонины махны дэлгүүр нээгдлээ
Махны экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд манай улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор энэ оны дөрөвдүгээр сараас нийлүүлж эхэлсэн. Тэгвэл Монгол хонины махыг эмиратын хэрэглэгчдэд илүү ойртуулах зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр нээжээ.
Түүнчлэн манай улсын тухайд БНХАУ, ОХУ, Вьетнам, Иран, Казахстан, Япон, Эмират зэрэг улс руу мах экспортолдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ