Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18  аймгийн 44  суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс геологийн гаралтай-4, хүний үйл ажиллагаатай осол- 18, гал түймэр- 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-18, биологийн гаралтай-1 байна.

 


Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 8 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, 6 нь хүүхэд байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ