ЭМДЕГ: Анх удаа үзүүлж байгаа бол лавлагаа шатлал руу 1 удаа 13А-гаар үзүүлнэ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Гэтэл энэ нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа талаар цахим хуудаснаа хөвөрч байна. Тиймээс энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад "Анх удаа үзүүлж байгаа бол лавлагаа шатлал руу 1 л удаа 13А-гаар үзүүлнэ. Давтан үзлэгт бол 13А огт шаардахгүй. Шатлал хооронд өвчтөн илгээх Эрүүл мэндийн сайдын 21 онд гарсан тушаалыг хэрэгжүүлж байгаа" хэмээлээ.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт нэхэхгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ