Утсаар ярих гээд ууланд гарсан 2 иргэн аянганд цохиулж, нас баржээ
Утсаар ярих гэж ууланд гарсан дөрвөн иргэн аянганд цохиулсан хэрэг Архангай аймагт гарчээ. Аянганд цохиулсан дөрвөн иргэний хоёр нь нас барсан байна.
Тодруулбал, 35 настай иргэн Б болон 36 настай Ч нар нас баржээ.
Дээрх үйл явдал Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Тээл гэх газар энэ сарын 5-ны өдрийн 20.40 цагийн орчимд болжээ. Улмаар энэ тухай мэдээллийг өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 11.20 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ