Бээжинд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлажээ

БНХАУ-ын нийслэлийн эрх баригчид Бээжингийн зарим бүс нутагт байгалийн гамшгийн эрсдэлтэй тул аюулын "улаан" түвшинг зарласан аж. Энэ талаар Бээжингийн Цаг уурын албанаас мэдээлсэн агаад Weibo хуудсанд нь дурдсанчлан энэхүү сэрэмжлүүлэг нь наймдугаар сарын 6-ны үд дунд хүртэл хүчинтэй байсан юм. Уг мэдээлэлд хөрс нурах, цөмрөх эрсдэлтэйг онцолсон байна. Эл сэрэмжлүүлэг зарим газар нутагт нь илүү их аюул нүүрлэж болзошгүй Хайдян, Янчин, Шижиншан, Хуайжоу, Миюн, Фэнтай дүүрэгт хамаатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ