Зайсангийн "Соёмботой уул"-ын орчимд зөвшөөрөлгүй буусан 28 айлыг нүүлгэж эхлэв
Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчимд, Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй буусан 28 айлыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ.
Энэ орчимд үерийн далан байхгүй, голын сав газар учир бороо орж, нөхцөл байдал хүндэрвэл тухайн айлууд эрсдэлд өртөх магадлал өндөр тул ийнхүү нүүлгэн шилжүүлж байгаа хэмээн НЗДТГ-аас мэдээлэв.
Монгол Улсын хуульд зөвшөөрөлгүй газар буусан бол Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд торгуулийн арга хэмжээ авах, мөн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран албадан нүүлгэх арга хэмжээг зохион байгуулдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ