Шүүгдэгч, 80 настай Б.Даариймаад ял оноох эсэхийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Найман ишигний" гэж нийгмийн сүлжээнд нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцааж шийдсэн билээ.

 

Үүнтэй зэрэгцэн иргэдийн дунд малын хулгайн хэргээр шүүгдэгч  Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг цагаатгасан мэт ойлголт явж байгаа нь ташаа бөгөөд тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг л өөрчилж, дуудсан үед ирэх үүрэгтэйгээр батлан даалтанд гаргаж шийдвэрлэсэн байна.

 

Мөн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Даариймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-гийн 2.3, 2.5, мөн 36.9-ийн 1.2 -т заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга болон шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлтээ хангалттай хийгээгүй байна гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, 80 настай Б.Дайриймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон тул түүнд мөнгө угаасан хэргээр ял оноох эсэхийг сум дундын анхан шатны шүүх дахин хэлэлцэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ