Говь-Алтай аймгийн тэгш ойн баяр наадмын барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлэв

Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо.

Бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

Долоогийн даваанд улсын заан Д.Анар, улсын харцага Б.Цэдэнсодном нар өвдөг шороодож, аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар үзүүр түрүүнд тунаж үлджээ.

"Хан Тайшир"-ын үдэш шоу, “Хурд” хамтлагийн тоглолтоор аймгийн тэгш ойн баяр наадам өндөрлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ