12 дугаар сургуулийн хичээлийн байрны эхний блокийг 11 дүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна

2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль нийслэлд байна. Түүний 12 сургууль нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3,300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт байран байранд хичээллэжээ.

2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байгаа гэв. Нийт 18.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилга. Энэ онд 1.3 тэрбум төгрөгийг олгожээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

11 дүгээр сарын 1-н гэхэд хичээлийн байр буюу эхний блокийг ашиглалтад оруулна гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд илэрхийлжээ. Ингэснээр 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэх аж.

Мөн сургуулийн хоолны хэсгийг ашиглалтад оруулахаар болсон байна.

62 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч "Ганзосон" компанитай байгуулсан гэрээг цуцалжээ

зураг

 

Тус дүүргийн 62 дугаар сургууль 4,300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байв. Тиймээс барилгын гүйцэтгэгч "Ганзосон" компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.

Мөн 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудын гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, төрөөс дахин дэмжлэг авах, зээлд хамрагдах зэрэг бэрхшээл байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ