Айлын гэр дээр аянга бууж хоёр хүн өртжээ
Увс аймагт айлын гэр дээр аянга бууж 37-53 насны хоёр хүн өртөн, бага зэрэг түлэгджээ.
Тодруулбал, Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар 08.01-ний 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан байна.
Тус сумын харьяат малчин айлын гэр дээр аянга буусны улмаас малчин 53 настай эмэгтэй, 37 настай эрэгтэй нар бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ