"Вьетнам эмэгтэйг хүчиндсэн хэрэгт 17-20 настай гурван иргэнийг шалгаж эхэлсэн"
Монгол залуус гадаад эмэгтэйг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 1-ний 02:00 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, долдугаар сарын 31-ний 22:30 цагийн орчимд Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын гурван иргэн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоолоо.
Тухайн хэрэгт 17-20 настай Б, Т, Н нарыг холбогдуулан шалгаж байна" хэмээн мэдээллээ.
Эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хамгийн хүнд ялтай буюу 12-20 жилийн хугацаагаар хорих ял оноодог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ