Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон.

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж байна. Эхний дүүрэг бол Баянзүрх юм. Хамтарсан ажлын хэсэгт дараах төрийн байгууллагууд багтаж байна.

  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газар
  • Сангийн яам
  • Үндэсний аудитын газар
  • Боловсролын Ерөнхий газар
  • Барилгын хөгжлийн төв
  • Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын холбогдох хүмүүс багтаж байна.

Улсын хэмжээнд энэ жил хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох талаар БЕГ-ын дарга Т.Ням-Очироос тодруулахад  одоогоор нийт 469 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа ба 2023 онд багтаад 74 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга ашиглалтад орох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ