Говь-Алтай аймгийн тэгш ойн баяр наадам эхэллээ

2023 онд Завхан, Архангай, Хэнтий, Төв, Говь-Алтай аймаг 100 жилийн ойтойгоо золгож, баяр наадмаа тэмдэглэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд дөрвөн аймгийн баяр наадам болсон бол өнөөдөр Говь-Алтай аймгийн наадам хурдан морины уралдаанаар эхэлж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Тус аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, энэ сарын 20-ашиглалтад оруулжээ.

 

 

 

Морь, сур, бөхийн барилдаан, тууль хайлах, "Хурд" хамтлагийн тоглолт болох хөтөлбөртэй Говь-Алтай аймгийн наадам наймдугаар сарын 2-нд өндөрлөх юм байна. Ингэснээр Засгийн газраас гаргасан шийдвэр ёсоор тэгш ой тохиож байгаа таван аймгийн баяр наадам дуусах товтой.

зураг

 

зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ