Магистраль шугамын засварын дараа орчны тохижилтод стандарт хангуулахаар ажиллаж байна
Хотын стандарт, хяналтын газраас шинээр хийж байгаа болон засаж буй магистраль шугамд хяналт тавин ажиллаж байна.
Тухайлбал, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4.8 км урттай зургаан магисрал шугамыг өргөтгөн туннел болгон шинэчлэх ажил 85 хувьтай, тохижилтын ажил эхлээд буй.
Тус магистраль шугамын байгууламжийг булсан хэсгийн дээр зөвхөн явган зам, дугуйн зам хийх бөгөөд тохижилтыг явган замын стандартын дагуу хийхийг зөвлөн ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ