“Гамшгийн хохирол, хэрэгцээ тооцох аргачлал”-ыг боловсрууллаа
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд байгуулагдсан “Уур амьсгалын ногоон санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд “Гамшгийн хохирол, хэрэгцээ тооцох аргачлал”-ыг боловсрууллаа.
Тус аргачлалыг ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, УЦУОШГ, ХХААХҮЯ, ЭХЯ болон бусад байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран боловсруулахдаа ган зуд, гал түймэр, салхи шуурга, үерийн гамшигт үзэгдлийг дотоодын хохирол хэрэгцээг үнэлэх дүрэм журам баримт бичгүүдэд нийцүүлэн, гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэлийн маягтыг үндэслэсэн байна.
Түүнчлэн гамшгийн хохирол хэрэгцээг тооцоход ашиглаж байгаа “Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдлийг бүртгэх маягт”-ыг манай орны хувьд дунд хугацааны стратеги зорилт болгон ашиглаж байгаа НҮБ-ийн гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний бүртгэлтэй харьцуулж, дотоодын болон олон улсын аргачлалуудаас НҮБ-ийн гамшгийн эрсдэлийг бууруулах газрын аргачлал (CЕНДАЙ), Австрали (RAM), АНУ (HAZUS), Карибын туршлагуудыг судалж, энэхүү аргачлалыг боловсрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ