Зам тээврийн ноцтой осол гарч, таван хүний амь эрсэджээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатсан осол гарчээ.

Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид ослын дуудлагыг өчигдөр орой 21:26 цагт хүлээн авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж өнөөдөр /2023.07.27/ 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Монгол хүн (202.9.46.139)
    Хайран ч сайхан хүмүүс . . .
    2023 оны 07 сарын 27 | Хариулах