Орон гэргүй, архины хамааралтай 80 иргэнийг нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулна
Архины хамааралтай, орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг орон нутгаас санаачлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран иргэдийг нийгэмшүүлэх ажлыг эхлүүллээ.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 100 гаруй алба хаагч архичид тогтмол цуглардаг, иргэдээс гомдол их ирдэг байршлуудаас 200 гаруй иргэнийг "Зөв амьдрах ухаан" ТББ-д цуглуулж бүртгэлжүүлэн усанд оруулан, хувцсыг нь сольж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байна.
Энэхүү арга хэмжээний хоёр дахь үе шатанд 80 гаруй иргэнийг хамруулан орон нутгийн өмчит "Шижир" амралтын газарт бэлдсэн гэрт байрлуулан 60 хоногийн турш сэргэлтийн үйл ажиллагаанд хамруулах юм. Үүний дараа ТББ-уудад хуваан амьдруулж ажлын байраар хангах зэргээр арга хэмжээ авна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ