Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд оногдуулсан ялын хүрээнд 1.1 тэрбум төгрөгийг төсөвт оруулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт Ганцэцэг, 2023 оны эхний хагас жилд авлигын 153 хүнд холбогдох 61 гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ялын хүрээнд 1 тэрбум 102 сая 544 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахаар шүүхээс шийдвэрлэжээ.

Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 52.9 хувь буюу хоёр хүний нэг нь төрийн албан хаагч, 71.9 хувь нь 31-50 насныхан байна гэж мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ