Ж.Байденг огцруулах уу?

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден болон хүү Хантерыг нь авлигын хэргээр байцаахад Цагаан ордны тэргүүнийг огцруулах шаардлагатай гэнэ. Ийм саналыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга К.Маккарти хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа дурдсан аж. Тэрээр "Үнэний ёроолд хүрэх шаардлагатай бөгөөд үүнийг хийх цорын ганц арга зам нь Конгрессоор хийлгэх юм. Мөн бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынханд бүх мэдээлэл олж авах боломж олгоно" гэж мэдэгджээ. "Импичментийн журам нь АНУ-ын хууль тогтоох байгууллага төрийн тэргүүнийг шалгахад шаардлагатай мэдээлэл цуглуулах боломжийг өргөжүүлнэ" хэмээн тэр нэмж хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ