Хийлдэг гулсуур нурж гэмтсэн хүү ухаан орсон ч, Монголд эмчлэх боломжгүй гэжээ
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Төв талбайд хийлдэг гулсуур тоглоом салхинд хийссэж, 15 хүүхэд өртсөн. Ослын улмаас нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд Улаанбаатар хот руу ГССҮТ-д хүргэгдэж ирсэн байдаг.
Тэдний нэг болох Х.Нур-Али ГССҮТ, ЭХЭМҮТ-д хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, 23 хоногийн дараа ухаан орсон. Гэвч #Tracheomalacia_Tracheostenosis оношоор Монголд эмчлэгдэх боломжгүй учраас цаашид БНТУ-д яаралтай эмчилгээнд явахаар болжээ. Тус эмчилгээний зардалд эхний байдлаар 30 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд Х.Нур-Али хүүгийн аав, ээж ард түмэндээ хандаж, хандив гуйгаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ