"Сэр сэр салхи" кино Венецийн олон улсын кино наадмын уралдаанд шалгарчээ

Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-гаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" (City of Wind) кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарчээ. .

П.Лхагвадулам найруулагчийн "Есдүгээр сарын цас" /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас шилдэг богино хэмжээний кино шагналыг хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ