Үерийн улмаас галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас өчигдөр 23.30 цагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн нэгдүгээр зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагджээ. Тиймээс тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн байна.
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ