Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 28-нд шилжүүлнэ

Энэ оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлбэл НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна гэж бид та бүхэнд мэдээлсэн.

Татварын ерөнхий газар энэ оны хоёрдугаар улиралд хэчнээн байгууллага НӨАТ буцаан авах тооцоог хийж дуусжээ. Энэ сарын 28-ны баасан гарагт буцаан олголтыг шилжүүлэх юм. Татварын тухай хуульд зааснаар харьяалах татварын алба и-баримт аппликэйшнд бүртгүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг.

Энэ оны эхний улиралд 1.1 сая иргэнд 69 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ