Төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн захирлын дунд аттестадчилал явуулна

УИХ-аар хаврын чуулганаар батлагдсан Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ямар бодлого хэрэгжүүлэх гэж буйгаа цахим хуудаснаар илэрхийлжээ.

Тэрбээр, Боловсролын тухай багц хууль батлагдсаны дагуу боловсролын салбарт засаглалын шинэчлэл хийх гэж байна. Өмнө нь сумын Засаг дарга өөрийн үзэмжээр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилдог байсан бол одоо мэргэжлийн томилгоо хийх эрх зүйн орчин бүрдсэн. Хэн хамгийн туршлагатай, мэдлэгтэй, хамт олондоо үнэлэгдсэн хүн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлаар томилогдох засаглалын шинэ өөрчлөлт бий болсон.

Сүүлийн 5-6 сонгуулийн дараа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын 70-80 хувь нь солигддог. Тиймээс дан улс төрийн томилгоо явагддаг. Тухайн сум, орон нутагт аль нам ялна, тэр намд ажилласан хүнийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр томилдог байдлыг хална.

Монгол Улс төрийн өмчийн 1000 орчим цэцэрлэг, 800 орчим ерөнхий боловсролын сургуультай. БШУЯ-наас ирэх намраас эхлэн бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын дунд аттестадчилал явуулна гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ