"Үер, уснаас болж энэ сард нийт долоон иргэн амиа алдаад байна"

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хурал хийсэн юм. Хурлын үеэр С.Амарсайхан "Долоодугаар сар гарснаас хойш томоохон гол, мөрнүүд байх ёстой түвшнээсээ хэд дахин давж үерлээд байна. Үер, уснаас болж энэ сард нийт долоон иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрх усанд автсан. Мөн 1600 гаруй мал усанд автсан. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж голын дагуу оршин сууж буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Цаашлаад өөрийн эрүүл мэнд эд хөрөнгийн аюулгүй байдлаа хангаж нүүх хэрэгтэй" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ