Цаг агаарын АРАВ ХОНОГИЙН урьдчилсан төлөв
2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 2023 оны 8 дугаар сарын 3-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хална
Хур тунадас: Долоодугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн байх боловч 27-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +35...+40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-26, 27, 31, 8-р сарын 1-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад хугацаанд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ