Хүчтэй аадрын улмаас орон нутгийн замууд эвдэрч байна
ЗТХЯ-наас2023 оны долоодугаар сарын 24-ний өдөр 11:00 цагийн байдлаар орон нутгийн замуудын эвдрэл болон засварын ажлыг явцыг мэдээлж байна.
Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км, 49-50 км-т хүчтэй аадар борооны улмаас хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан эвдрэл үүссэн байна. Улаанбаатар - Мандалговь чиглэлийн 105-106 км, 273 км-т далангийн хажуу налуу урсжээ.
Мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-1км-т далангийн хажуу налуу урссан байна. Дээрх байршлуудад зорчих хэсэг дээр тогтсон лаг шавар, чулууг түрж зайлуулж дууссан бөгөөд эвдрэлийн тоо хэмжээг тогтоон ажиллаж байна.
Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Мөн:
А0402, А0403 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд шөнөдөө бага зэргийн бороо орсон бол өдөртөө тэнгэр цэлмэг зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Дархан-Сүхбаатар чиглэлийн 281-285 км-ийн хооронд замын хөвөөний эвдрэл засварлах ажил явагдаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ