Согтуудаа нүхэн жорлонд унаж, амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд нэг хүн унаж живсэн тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ