Узбекистан улсын Ташкент хотноо болж байгаа сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 13-22 хооронд Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болов. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, амжилт үзүүллээ.

Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорив. Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцохдоо дараах амжилтуудыг гаргажээ.

Түргэвчилсэн төрөлд:

  • Идэрийн Цэлмэг 1-р байр, 7 хүртэлх нас
  • Идэрийн Цэлмүүн 2-р байр, 9 хүртэлх нас
  • Цэнгэлийн Амин-Эрдэнэ 1-р байр, 11 хүртэлх нас
  • Ганбатын Тэнгүүндалай 1-р байр, 13 хүртэлх нас,
  • Хишигбатын Өлзийхишиг 1-р байр, 17 хүртэлх нас

Түргэн төрөлд:

  • Идэрийн Цэлмэг 1-р байр,
  • Идэрийн Цэлмүүн 2-р байр,
  • Ганбатын Тэнгүүндалай 1-р байр,
  • Төмөрчөдөрийн Түвшинтулга 2-р байр, 11 хүртэлх нас

Стандарт төрөлд:

  • Идэрийн Цэлмүүн 1-р байр,
  • Ганбатын Тэнгүүндалай 1-р байр,
  • Хишигбатын Өлзийхишиг 2-р байр,
  • Төмөрчөдөрийн Түвшинтулга 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд багийн үзүүлэлтээр Монгол Улс хоёрдугаар байрт шалгарсан байна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ