Хөвсгөл нуурын ёроолоос татан гаргасан трактор
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг гаргахаар ажиллаж байна.
Хөвсгөл нуурт 1968 онд “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит трактор живжээ. Уг техникийг энэ оны долдугаар сарын 1-нд татан гаргасан. Трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материалыг шавхсан гэж БОАЖЯ-аас мэдээлсэн.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах штабт ажиллажээ. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 хөтөлбөртөө Хөвсгөл нуураас татан гаргах төлөвлөгөөг багтаасан бөгөөд ажил үргэлжилсээр байна. Энэ ондоо багтаан Хөвсгөл нуурыг хамгаалах захиргааг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж буй юм.
Эх сурвалж: БОАЖЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ