Улаан номд бүртгэлтэй ховор амьтан суурьшлын бүсэд орж иржээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багт оршин суух иргэний хашаанд Эрээн хүрнэ гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн, байгаль хамгаалагч очин ажиллаж, амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явуулсан байна.
Эрээн хүрнэ нь улаан номд бүртгэлтэй, говь цөлийн бүсэд нэн ховор, суусрын овгийн жижиг махчин амьтан юм. Хур тунадас, бороо хур элбэг байгаатай холбоотойгоор ховор амьтад суурин газарт үзэгдэх болжээ.
Суурьшлын бүсэд орж ирсэн Эрээн хүрнэ нь нас бие гүйцсэн, бие 35 см, сүүл 20 см урт, жин 0,50 кг, толгой жижиг, хоншоор богиновтор мохоодуу, чих том угаараа өргөн, дэлбэгэр дугуй, мөч богино, сүүл урт сагсгар, зоо нуруу биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбонуудтай байна.
Эх сурвалж: БОАЖЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ