Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг Даваа гарагт танилцуулна

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг долдугаар сарын 24-ний 09:00 цагт танилцуулна. 

Тэдний гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалсан юм. 

Үргэлжлүүлэн долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судлаад байв. 

Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм. 

Эрүүгийн хуулийн заалт

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ