Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил үргэлжилж байна

Дарханы замын эхний хоёр урсгалтай хэсгийн суурь хучилт өнгөрсөн оны намар дууссан. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөх, шинэчлэх барилгын ажил үргэлжилж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Энэ оны 10-р сарын сүүл гэхэд суурь хучилтыг бүрэн дуусгахаар зорьж байгаа аж. Зургаадугаар сарын сүүлээс орсон үргэлжилсэн бороо замын ажилд багагүй саад учруулсан ч алдсан цаг хугацаагаа нөхөж, зарим багц дээр хоёр ээлжээр ажиллах зохион байгуулалт хийх үүргийг гүйцэтгэгч нарт чиглэл өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ