Парисын төвд дэлбэрэлт болсон байна
Парисын төвд Лхагва гаригийн үдээс хойш болсон дэлбэрэлтийн улмаас 37 хүн гэмтэж бэртжээ. Эндээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байна. Онцгой байдлын ажилтнууд барилгын нуранги дундуур хайлт хийж байгаа бөгөөд дор хаяж хоёр хүн сураггүй алга болсон байх магадлалтай байна. Үнэрч нохойн тусламжтайгаар нуранги доороос хүмүүсийг эрэн хайж байна.
Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлтээс өмнө хийн хурц үнэр ханхалж байсан. Ахуйн хэрэглээний хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй ч шалтгааныг хараахан бүрэн тогтоогоогүй байна.
Барилга эхэндээ галд автсан ч дараа нь галыг дарж чадсан гэж цагдаагийн дарга Лоран Нунез мэдэгдэв. Галыг цурманд оруулахад 270 орчим гал сөнөөгч ажилласан. Хэргийн газарт Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мөн очжээ.
Дэлбэрэлт нь нийслэлийн тавдугаар дүүргийн Сэйнт-Жак гудамж дахь дизайны сургууль болон католик шашны боловсролын төв байр байрладаг байранд болжээ. Тус дизайны сургууль нь Францын нийслэл дэх хоёр хэлээр ярьдаг анхны дизайны сургууль юм.
Эх сурвалж: BBC
СЭТГЭГДЭЛ БИЧИХ