Ж.Байдентай уулзахыг БНХАУ Ши Жинпинд зөвшөөрөв
Ж.Байдентай уулзахыг БНХАУ Ши Жинпинд зөвшөөрөв АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений Бээжинд айлчилсан нь БНХАУ-ын дарга Ши Жинпин, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден нарын уулзах нөхцөлийг бүрдүүлж магадгүй гэнэ. Энэ тухай мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлтээс эшлэн South China Morning Post сонин мэдээлэв. Тэднийг намар уулзаж магадгүй талаар тус сонинд бичжээ. Хятадын ШУА-ийн Америк-Хятадын харилцааны мэргэжилтэн Лу Шяны хэлснээр БНХАУ-ын дарга Ши Жинпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй ярилцахаар тохиролцсон нь 11-р сард Сан-Францискод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ши дарга АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах талаар "давхар" тохиролцоонд хүрсэн аж. Мөн "Ши Жинпин АНУ-д албан ёсоор айлчилж магадгүй" хэмээн тэрээр хүлээн зөвшөөрөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ