МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд зургаадугаар сарын 30-наас шууд нислэг үйлдэхээр болжээ
МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.
Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:
- Ховд аймаг - Ховд
- Баян-Өлгий аймаг - Өлгий
- Увс аймаг - Улаангом
- Завхан аймаг - Улиастай
- Говь-Алтай аймаг - Алтай
- Хөвсгөл аймаг - Мөрөн
- Өмнөговь аймаг - Даланзадгад
- Дорнод аймаг - Чойбалсан
Нислэгийн тийз захиалга болон бусад холбоотой мэдээллийг тийз борлуулалтын дараах сувгуудаас үзнэ үү.
"Найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд, хүртээмжтэй нислэг үйлдэнэ"
Найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр "Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор л байна.
Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая" гэжээ.
Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж.
Орон нутгийн нислэгийн хуваарь болон тариф:
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
БОАЖЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ