“Денк-Эйр жуниор”эмийг зах зээлээс эргүүлэн татна

Дэнк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг эмийн хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус сэрэмжлүүлгийг ДЭМБ-аас гаргасан аж. Иймд манай улс 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор” 4 мг зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллээ.

Тус эмийг гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх, амьсгалын замын нарийслаас урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэдэг байна.  Манай зах зээлд тус эмийг 35.5 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.

Үүнд: 

  • Амьсгалын замын халдвар (байнга илрэх) 
  • Цус алдах (ховор илрэх) 
  • Нүүр, уруул, хэл, хоолой хавагнах байдлаар харшлын урвал илэрч улмаар амьсгаадах, залгихад бэрхшээлтэй болох (хааяа илрэх) 
  • Хар дарах, нойргүйдэх, нойрондоо явах (хааяа илрэх)
  • Салганах, анхаарал төвлөрүүлэлт буурах эмгэг, ой санамж алдагдах (ховор илрэх) 
  • Толгой эргэх, нойрмоглох, чимчигнэх ба бадайрах, уналт илрэх (хааяа илрэх) 
  • Зүрх дэлсэх (ховор илрэх) 
  • Хамраас цус гоожих (хааяа илрэх), уушги хавагнах (үрэвсэл) (маш ховор илрэх) 
  • Суулгах, дотор муухайрах, бөөлжих (олон илрэх)
  • Ам цангах, хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлт илрэх (хааяа илрэх) 
  • Элэгний үзүүлэлт ихсэх /элэгний үрэвсэл (гепатит) (маш ховор илрэх) 
  • Тууралт гарах (олон илрэх),
  • Хөхрөх, загатнах, чонон хөрвөстөх (хааяа илрэх)
  • Арьсан дор мэдрэг улаан зангилаа гарах - голдуу шилбэн дээр гарах (зангилаат улайрал) 
  • Үе ба булчин өвдөх, булчин агчих (хааяа илрэх) 
  • Халуурах, бие сулрах/ядрах, бие тавгүйрхэх, хавагнах (хааяа илрэх). 
  • Хэвлийгээр өвдөх 
  • Толгой өвдөх шинэ тэмдэг илрэх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ