Хүүхэд зодсон этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна
Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан гэх үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоглоомын талбай дээр “Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоон тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ