БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаагаас албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн

Боловсролын зээлийн сангийн албаны даргаар байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.

О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байх үеэсээ тус сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгч, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлыг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдсан талаар ярьсан билээ. 

Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилоод зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт ажиллахыг санал болгож байгаа юм байна.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" гэлээ:

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ