Нийслэлд орон сууцны үнэ 9.9 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 4 дүгээр сард өмнөх оны  мөн үеийнхээс 9.9,   өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 4 дүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.84 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ