Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүллээ
Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн сан, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ЗГХА Ойн газраас судалгааны ажил явуулж байна.
Навч, шилмүүсний болон модлог идэшт шавжийн зүйлийн бүрдэл, тоо толгой, зонхилон тархсан ойн хөнөөлт шавжийн зарим зүйл, биологи экологи, тархалтыг тодорхойлох, тэмцэл хийх талбайн хэмжээ, газрын байршилыг тогтоохоор судалж байна.
Судалгааны ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар сумын болон БЦГ-н Байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ