Ирэх амралтын өдрүүдэд номын баяр болно
Хаврын номын баяр ирэх долоо хоногийн амралтыг өдрүүдэд буй тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд тэмдэглэлт өдөр болон хуульчлагдсан.
Энэ жил номын баярыг 33 дахь удаагаа зохион байгуулна. Ном, хэвлэлийн салбарт ажилладаг иргэн, ААН-үүдийн төлөөлөл энэ өдөр зохиол, бүтээлээ хямралтай үнээр худалдаалдаг. Мөн дуртай, хайртай зохиолч, орчуулагчидтайгаа уулзаж ярилцах, гарын үсэгтэй худалдан авалт хийх боломж ч бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ