"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" 5 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд болно

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" энэ сарын 11-нээс 19-ны өдрүүдэд болохоор болжээ. 

Энэ оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан зургаан байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг зохион байгуулах аж. 

Мод тарих байршлууд: 

1. Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Naraa (103.9.89.194)
    Niiteeree mod taritsgaaya
    2023 оны 05 сарын 13 | Хариулах