Б.Энхбаяр: Мөрдөх албанаас гүйцэтгэх ажлын мэдээлэл сэтгүүлчдээр дамжиж гараад байна
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.26/ Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэв.
Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр " Илтгэл их дэлгэрэнгүй гарсан юм байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл гээд өөрсдийн хувилбарыг санал болгосон байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах, өргөн барихад ямар бодлого барьж байна. Талуудын оролцоо, санаа бодлыг хэрхэн хангаж байгаа вэ. Сүүлийн үед сэтгүүлч нар Зөрчлийн хуулиар ял шийтгэгдээд байна. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, ковид цар тахалтай холбоотойгоор иргэдийн тэр дундаа мэдээлэгчийн амыг үдэх санаархал бий. Эх сурвалжийг нь хэлүүлэх гэж хуулийн байгууллагыг зэвсэг болгож буй зүйл байна уу, үгүй юу. Хоёрдугаарт, Засгийн газар, УИХ Төрийн хэмнэлтийн хуулийг гаргасан. Төрийн байгууллагууд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ хийдэг энэ явдлыг хязгаарласан. Тэгэхдээ 500-600 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл амьдрах ёстой. Амьдрахын тулд улстөрчдийг, бизнесийг шантаажилдаг байдал байна уу, үгүй юу. Мөрдөх албанаас гүйцэтгэх ажлын мэдээлэл сэтгүүлчдээр дамжиж гараад байна. Ер нь явж, явж сэтгүүлч ял эдэлнэ. Эх сурвалжаа хэлэхгүй байсан ч сэтгүүлч төрийн болон албаны нууц задруулсан хэргээр шууд ял эдэлнэ. Эх сурвалжаа хэлсэн ч цагаадахгүй. Нууцыг задруулсан учраас ял шийтгэгдэнэ. Үүнийгээ ер нь хэр мэдэж байна. Хүний зэвсэг болоод. Хуулийн байгууллагынхан их уян хатан хандаад байх шиг байна лээ шүү. Шууд ял шийтгэгдэх хавтас хэргээс материал гаргаад байна. Бүр нууцын зэрэгтэй материалыг гаргаж байгаа. Энэ бол улсын нууц задруулах гэмт хэрэг шүү. 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэгтэй. Ийм аймар эрсдэлтэй орчинд сэтгүүлчид маань явж байна. Хуулийн байгууллагынхны нууц далд аргаар олж авсан мэдээллийг сэтгүүлчээр дамжуулж олон нийтэд хүргэдэг. Сэтгүүлчтэйгээ хамтарч шантааж хийж мөнгөө хувааж авдаг юм уу яадаг юм. Хэдэн тэрбумаар нь. Энэ бол шүгэл үлээлт биш. Хулгайчаас шантааж хийх нь өөрөө авлигалын мөнгөөс нь хуваалцаж буй хэлбэр " гэлээ.
Мөн Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг " Хэвлэлийн эрх чөлөө бол Үндсэн хуулиар баталгаажуулсан чухал эрх чөлөөний нэг. Төрд хяналт тавих бас нэг механизм.Тэгэхээр хараат бусаар ажиллах баталгааг бүрдүүлэх нь чухал байна. Мэдээлэл олж авах, олон нийтийг мэдээллээр хангах эрхийг нь хамгаалах үүднээс Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хаалттай, хязгаарлагдмал байсан хуулиудыг ил болгож байгаа. Мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож байна. Эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар хэвлэл мэдэллийн байгууллагад түрүүлж өгдөг байдал ажиглагдаж байгаа. Тодорхой хэргийн мэдээлэл удирдлагадаа очоогүй байхад хэвлэл, мэдээллийн байгууллагаар цацагддаг байдал байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дотоод, хяналт шалгалтын газарт үүнийг шалгуулж үзсэн. Тогтоогдсон зүйлгүй. Алба хаагчийг бол хардаж буй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн сүүлийн дөрвөн жил боловсруулсан" гэлээ.
ҮЗЭХ:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ