Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсжээ
Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулаад байна. Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч авто замын зорчих хэсэгт шар ус урсах, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж. Тухайлбал, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам, Солонготын давааны хэсэгт цас орж, халтиргаа, гулгаа үүсэн тул анхаарал, болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ